БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал элсэгчдээс АВЛИГА АВСАН хэргийг шүүхэд шилжүүллээ

2023 оны 12 сарын 06

Arslan.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.458, мөрдөн байцаалтын 4138 хэрэгт хяналт тавьж, нийт 284 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.    

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 5, Авлига, албан тушаалын 3, болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тухайлбал,  Үндэсний Батлах хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал Д.О нь тус сургуульд элсэн орох шалгалтад тэнцээгүй хүүхдүүдийг сургуульд элсүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653217
1 эможи

keyboard_arrow_up