Тахилтын замд хүүхэд мөргөж хөнөөсөн жолоочид 4 жил 6 сар хорих ял оноолоо

2023 оны 12 сарын 06

Arslan.mn

2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо, Тахилтын V буудлын орчимд 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо зам тээврийн осолд орсон.

Явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн охидын нэг нь газар дээрээ нас барж, нөгөөх нь хүнд гэмтсэн.

Уг ослыг гаргасан 27 настай эрэгтэй жолоочийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Тэгвэл нэг хүүхдийн аминд хүрч, нэг хүүхэд хүнд гэмтээсэн жолоочийн гэм буруугийн шүүх хурал СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр (2023.12.05) боллоо. Шүүх жолоочийг гэм буруутайд тооцон, нээлттэй хорих ангид 4 жил 6 сар хорих ял оноосон байна.

Холбогдох хуулиар бол, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653208
0 эможи

keyboard_arrow_up