Гэрээсээ гараад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайж байна
2023 оны 12 сарын 05
Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн “Байшинт” гэдэг газар энэ сарын 04-ний өдрийн 13:00 цагийн орчим иргэн О гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл 12-р сарын 05-ны өдрийн 06:10 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 4 ажилтантай хамтран 04:00 цагаас эхлэн иргэн О /26 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
653185
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс