Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулган IX дах жилдээ АМЖИЛТТАЙ зохион байгуулагдлаа
Чуулганыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачилгаар 2014 оноос 9 дэх удаагаа зохион байгуулсан юм. Энэ удаагийн чуулганаар Монгол Улс дахь ногоон бизнесийн санхүүжилтийн боломжууд, ногоон санхүүжилт олж авах, хууль эрх зүйн хүрээнд тулгарч буй бэрхшээл, тогтвортой ногоон бизнесийг хөгжүүлэх боломж, стратеги тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг илрүүлж, бодлого боловсруулагчдад хүргүүлэх зорилготой.
Чуулганаас шалгарсан төслийг санхүүжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх аж. Уг чуулганд Банк, санхүүгийн байгууллагууд, Гарааны бизнес эрхлэгчид, Бодлого болосвруулагчид, Их дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачид, оюутнууд, Ногоон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл, олон улсын байгууллагын 60 гаруй хүн оролцов.