ТАНИЛЦ: Солонгосын аялалын виз зургаан сарын дотор хоёр удаа зорчих эрхтэй “DOUBLE“ виз гардаг болжээ

2023 оны 12 сарын 04

БНСУ-ын Хууль зүйн яамнаас Монгол улсын иргэдэд олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт оруулж, 11 сарын 20-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн аж. Уг журмаар өөрчлөгдсөн онцлох хэсгүүдийг танилцуулж байна.

Нэг жилийн хугацаатай гардаг байсан мульт виз буюу олон удаагийн визийг гурав болон таван жилийн хугацаатай олгодог болсон.

D-2, D-4 визтэй оюутнууд гэр бүлдээ мульт виз буюу олон удаагийн виз авах боломжтой болсон.

Аяллын визний хувьд өмнө нь зөвхөн гурван сарын хугацаатай 90 хоногийн виз гардаг байсан бол нэмэлтээр зургаан сарын дотор хоёр удаа зорчих эрхтэй "double" виз гардаг болсон.

Нисэх авиа компани, уул уурхайн компани, БНСУ-ын засгийн газартай хамтарсан компанид гэрээгээр ажилладаг хүмүүсийг санхүүгийн нотлох баримтаас чөлөөлсөн.

Мөн БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон, F-6 визээр оршин суудаг тохиолдолд Монголд буй эцэг эх, гэр бүлээ санхүүгийн нотлох баримтгүйгээр аяллын виз мэдүүлэх, урих боломжтой болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
653165
2 эможи

keyboard_arrow_up