Б.Дэлгэрсайхан: Торгуулиа сарын хугацаанд төлөөгүй жолоочийг ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ

2023 оны 12 сарын 04

Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга томилогдсоноосоо хойш тавдугаар хуралдааныг хийж албаны хүмүүст үүрэг чиглэл өгсөн. Үндэсний хороо том бүтэцтэй тиймээс тэр болгон хуралдаад байх боломжгүй. Учир нь, яам, агентлагийн дарга нар байдаг. Үндэсний хорооны дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулж байгаа.

Нийтийн тээврийн автобус худалдан авах тендер амжилттай зохион байгуулагдсан. Энэ долоо хоногт ямар нэгэн маргаан гарахгүй бол шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж автобусаа авч эхэлнэ. Шинээр авах автобусаа хэрхэн ашиглах талаар холбогдох байгууллагуудад зөвлөмж өгсөн. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс төв замаар зорчиж байгаа нийтийн тээврийн шугамын давхардлыг багасгана. Богино эргэлтүүдийг нэмэгдүүлнэ. Үүнтэй холбоотойгоор өглөө анх уншуулсан картныхаа мэдээллээр бүтэн өдөржин зорчдог болгоно.

Мөн автобусны зогсоолуудыг хааж, автобус зогсоол руу орж зогсдогийг болиулна. Шулуун зогсоод түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг болгох үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа. Тэгэхгүй бол автобусны зогсоол руу жижиг тэрэг орж зогсон хөдөлгөөнд нь саад учруулах, буцаад эгнээндээ орох гэж хугацаа алдах асуудал их байдаг.

600 автобус худалдаж авна. Авах автобусыг нь Эрээн хотод хүлээн авна. Ингэхгүй бол нэгэнт Монголын хилээр ороод ирсэн үед нь асуудал үүсвэл хэцүү. Өмнө нь орж ирсэн ногоон автобусыг хүлээж аваагүй байгаа. Энэ асуудлыг шүүх эцэслэн шйидвэрлээд "Ийм үнээр энэ автобуснуудыг нийслэл ав. Өөр нөхцөл байхгүй" гээд үнийг нь бууруулбал, нийслэл авах байх. Гэхдээ шүүх шийдээгүй байхад тэгнэ ингэнэ гэж ярих хэцүү. Миний бодлоор энэ автобуснуудыг буцааж хилээр гаргах бараг боломжгүй. Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт буцааж авахад зардал их гарна.

Торгуулиа сарын хугацаанд төлөөгүй жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй.

Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хотод төлбөртэй зорчуулна. Гэхдээ хотын захуудад томоохон зогсоолууд бий болгоно. Тэнд машинаа тавиад хотын төв рүү орж болно. Буцаад ирэхэд нь машин нь бүрэн бүтэн байхыг төрийн зүгээс хариуцна. Эсвэл төлбөрөө төлөөд зорчих эрх нь нээлттэй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653159
0 эможи

keyboard_arrow_up