Суудлын машинууд мөргөлдөж, хоёр хүн нас баржээ

2023 оны 12 сарын 04

Arslan.mn

Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газарт суудлын хоёр автомашин мөргөлдсөн ноцтой осол өчигдөр гарч,  машины эд ангид 4 хүн хавчуулагдан гэмтэж, 2 хүн нас баржээ.

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас   “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан 31-65 насны дөрвөн хүн гэмтсэн байна. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн 2, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын 1 автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д авчирсан байна.     Харин “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан 54-58 насны хоёр хүн нас барсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
653150
1 эможи

keyboard_arrow_up