ГЕГ-ЫН ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГАЗРААС “ИЛ ТОД, ЭЕРЭГ НӨЛӨӨ“ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 11 сарын 30

Arslan.mn

ГЕГ-ын шуудан илгээмжийн гаалийн газраас төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, ил тод байх, гааль - бизнесийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор "Эерэг нөлөө" өдөрлөгийг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт шуудангийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд болон цахимаар өөрөө мэдүүлэх үйлчилгээг идэвхтэй хэрэглэгч 34 байгууллагын төлөөлөл оролцлоо.

Өдөрлөгийн үеэр Гаалийн байгууллагаас “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”, гаалийн хяналт, Бүрдүүлэлтийн нэгдсэн төв, цахим бүрдүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн бол аж ахуйн нэгжүүдийн зүгээс шуудан илгээмжийг шуурхай хүлээн авах, явуулахад харилцан уялдаа холбоог сайжруулах, цахимжуулалт дээр эерэг үр дүн гарч байгааг онцлоод, цаашид худалдааг хөнгөвчлөхөд анхаарах зүйлсийн талаар санал, бодлоо илэрхийллээ. Саналыг бодит ажил болгоход анхаарч ажиллана хэмээн гаалийн байгууллагаас мэдээлэл өглөө. 

Гааль - бизнесийн түншлэлийг бэхжүүлэх, ил тод, шуурхай болгох үйл ажиллагааг дэмжин, өдөрлөгт оролцсон “Монгол Шуудан”ХК, “Ди Эйч Эл” ХХК, “Монгол Инфинити Шуудан” ХХК, “Эс Эф Эм Эл” ХХК, “Эм Эс Эм” ХХК, “Сендвик Монгол” ХХК, “Орем Ханбогд” ХХК, “БСБ Сервис” ХХК, “Топика” ХХК, “Pick Pack” ХХК, “Starchaise” ХХК “ Био Системс” ХХК, “Монгол Таун” ХХК, “Стора Централ” ХХК, “Бритлайн” ХХК, “Ти Эс Эн Жи” ХХК, “Bwis”ХХК зэрэг 17 аж ахуйн нэгж, байгууллагын 34 төлөөлөлд талархсанаа илэрхийлье.Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653108
0 эможи

keyboard_arrow_up