“Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 

2023 оны 11 сарын 30

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлан хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэгжилтийг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуультай хамтран “Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2023.11.29) амжилттай зохион байгууллаа. 

Тус хуралд Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дотоод хэргийн их сургууль, Согтуурах, мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, Төрийн бус байгууллага, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн алба хаагч, эрдэмтэн судлаачид болон цахимаар аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан алба хаагчдын төлөөлөл оролцлоо. 

Энэ үеэр “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд тавих прокурорын хяналт”, “Согтууруулах ундаанаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”, “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж буй зарим асуудал”, “Согтууруурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх олон улсын туршлага”, “Албадан эмчлэх ажиллагааны хэрэгжилт, чиг хандлага”, “Согтуурах донтой этгээдийг албадан эмчилж буй өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр талууд илтгэл тавилаа. Тус эрдэм шинжилгээний хурлаар согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр харилцан санал солилцож, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653107
0 эможи

keyboard_arrow_up