ЦЕГ: 34 настай эрэгтэйг 30 настай эмэгтэй зэвсэг ашиглан амь насыг нь хохироосон байж болзошгүй байна

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний 00:30 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо .... дугаар байрны подвалд “Үл таних хүн нас барсан байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй явуулснаар 34 настай, эрэгтэй "Э"-г 30 настай, эмэгтэй "Э" гэгч нь зэвсгийн чанартай зүйл ашиглан амь насыг нь хохироосон байж болзошгүй хэргийг илрүүлэн, амь хохирогчид гэмтэл учруулсан байж болох зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
653066
1 эможи

keyboard_arrow_up