ШУУРХАЙ: БНСУ-ын виз олгох журамд ӨӨРЧЛӨЛТ оржээ

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жүн Гү Монгол Улсын иргэдэд олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт орж байгааг танилцуулав. Тодруулбал, боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөл болон визийн хүчинтэй хугацаанд өөрчлөлт орсон бөгөөд уг журам албан ёсоор арваннэгдүгээр сарын 20-оос хэрэгжиж эхлэх юм байна.

Тухайлбал,  одоо мөрдөгдөж буйгаар богино хугацааны аялал /С3/, оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа 1 жил байсан. Тэгвэл энэ журмын хүчинтэй хугацааг 3 жил болгон сунгажээ.

Харин олон удаагийн виз олгох хүрээг нэмэгдүүлэх хүрээнд

  • Нөхөр/ эхнэр эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь одоогийн байдлаар БНСУ-д урт хугацаагаар амьдарч буй /1 жилээс дээш хугацаагаар/ иргэн
  • Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага/OECD/-ын гишүүд оронд зорчих визтэй, тус орнуудад зорчиж байсан иргэн гэх заалтыг нэмсэн байна.

Боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд

  • Одоо мөрдөгдөж буйгаар БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн байсан бол
  • Солонгос улсад коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн болгож өөрчилжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653065
1 эможи

keyboard_arrow_up