Романс залиланд 40 сая төгрөг алдсан учраас амиа хорлосон гэдэг нь тогтоогдоогүй

2023 оны 11 сарын 29

 Arslan.mn

11 дүгээр сарын 24-ний өглөө Баянхонгор аймгийн цагдаагийн байгууллагад хүн нас барсан гэх дуудлага ирсэн. Мэдээллийн дагуу шалгахад Баянхонгор аймгийн харьяат 30 настай эмэгтэй боомилж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар тус эмэгтэйг 40 сая төгрөгөө романс залиланд алдсан учраас амиа хорлосон хэмээгээд буй. Тэгвэл уг мэдээллийг эх сурвалж үгүйсгэж байна.

Харин хэргийг шалгах явцад талийгаач гадаадын иргэнд хүүтэй мөнгө зээлүүлнэ, мөнгө зээлнэ гэх мэт нийгмийн сүлжээний заруудад хандсан нь тогтоогджээ. Тухайн хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
653037
1 эможи

keyboard_arrow_up