Нүүрсэн яндангүй болон утаа ихээр ялгаруулж буй машинуудыг “ЖУРАМЛАНА“

2023 оны 11 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд "Тоёота-Приус" маркийн автомашины нүүрсэн яндан хулгайд алдсан талаарх 892 гомдол иржээ. Нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодис ялгаруулж, агаар бохирдуулдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй.

Өөрөөр хэлбэл, яндангүй автомашиныг хилээр оруулах, бусдын машинаас хулгайлах зэрэг асуудлаас болж Улаанбаатарын иргэд хүхрээр хордсоор байна. 

Тэгвэл тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт утаа ямар түвшинд байгааг мэргэжлийн байгууллагууд хамтран шалгаж эхэлжээ.  Ингэхдээ хорт утаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр гарсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, зөрчлөө арилгасны дараа буцаан олгох аж. 

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн инженер Б.Цэлмэг "Prius загварын автомашинаас хорт утаа түлхүү ялгарч байна. Учир нь энэ төрлийн автомашинууд нүүрсэн яндангүй байна. Нүүрсэн яндангаа зарах, хулгайд алдах тохиолдол их байдаг. Бид утааг нь хэмжээд, мотор нь доголдолтой байвал моторын үйлчилгээгээ хийхийг зөвлөж байгаа. Мөн нүүрсэн яндангүй байвал нүүрсэн яндангаа хийгээд, дахин үзлэгт орж, утаагаа хэмжүүлээд, замын хөдөлгөөнд оролцох эрхээ авна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653018
2 эможи

keyboard_arrow_up