Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр САНАЛ АВЧ эхэлжээ

2023 оны 11 сарын 27

Arslan.mn

Монголын аялал жуулчлалын холбооноос “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд 2024-2025 онд жуулчид олноороо зорин очдог урлаг соёлын болон үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилготой аяныг эхлүүлээд байна. Тус холбооныхон үүний хүрээнд аялал жуулчлалын салбарынхнаас үйлчилгээний байгууллагуудтай холбоотой санал асуулгыг авсны үндсэн дээр тухайн газруудад зөвлөмж хүргүүлэх аж.

Эхний ээлжид Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгыг авч эхэлжээ. 

Улаанбаатар хотод ирсэн жуулчдын 90 орчим хувь нь эл хийдэд зочилдог гэнэ. Гэвч тэр бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж, соёлтой холбоотой цөөнгүй гомдол, шүүмжлэлийг тур оператор компаниудын зүгээс гаргадаг байна.

Энэ хэсэгт дарж санал өгнө үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652984
0 эможи

keyboard_arrow_up