Arina Electronics: Үйлчлүүлэгчийн авсан хөргөгч нь загвар адилхан боловч хямдралтай байсан хөргөгчнөөс өөр өнгөтэй байсан
"Арина Электроникс" 7 хоногийн өмнө 3,199,000 төгрөгөөр хямдралгүй байхад нь хөргөгч авсан. Black friday /жинхэнэ хямдрал/ гээд байхаар нь хүлээдэг байж гээд Live-г нь үзсэн чинь үнээ 3,599,000₮-с 3,199,000₮ болгосон талаар бичсэн иргэний пост шүүмжлэл дагуулаад байсан.
Тэгвэл энэ талаар Арина Электроникс компаниас дараах тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр " Тухайн пост бичсэн иргэн андуурч, буруу ойлгосноос ийм пост оруулсан байна. Бид тухайн үйлчлүүлэгчтэй ойлголцолд хүрсэн. Манайд худалдаанд зарагдаж байгаа хөргөгчид нь багтаамж, ус гаргагч, өнгө зэргээс хамааран өөр өөр үнэтэй байдаг. Тухайн үйлчлүүлэгчийн авсан хөргөгч нь загвар адилхан боловч хямдралтай байсан хөргөгчнөөс өөр өнгөтэй байсан" гэв.