Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Волейбол”-ын аварга шалгаруулах тэмцээн болж, ШИЛДГҮҮДЭЭ тодрууллаа
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалын дагуу алба хаагчдын бие бялдар, эрүүл мэнд, чөлөөт цаг завыг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Санхүү, аж ахуйн албаны нэрэмжит цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2023 оны “Волейбол”-ын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрсөн юм.
Тэмцээнд 35 анги, байгууллагын 51 багийн 408 тамирчид оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн билээ.
"Тэгш эмэгтэй тоглогч"-оор:
- НЦУГ а/ч Н.Сарангоо,
"Шилдэг эмэгтэй холбогч"-оор:
- ДЦ-ийн 05-р анги а/д Д.Баяр-Оюун,
"Шилдэг эмэгтэй довтлогч"-оор:
- ТЦА х/ч Г.Ууганцэцэг,
"Шилдэг эмэгтэй хамгаалагч"-аар:
- ТЦА д/а Н.Бадамжав,
- "Тэгш эрэгтэй тоглогч"-оор: НЦУГ д/а Б.Энхбат,
"Шилдэг эрэгтэй холбогч"-оор:
- НЦУГ д/ч Б.Мөнхжин,
"Шилдэг эрэгтэй довтлогч"-оор:
- ТЦА а/д Д.Мөнх-Эрдэнэ,
"Шилдэг эрэгтэй хамгаалагч"-аар:
- Дорнод ЦГ д/а Ө.Даваа
Тэмцээний эрэгтэй багийн “Тэргүүн байр”-т Нийслэлийн цагдаагийн удирдах газар, “Дэд байр”-т Тээврийн цагдаагийн алба, “Гутгаар байр”-т Дорнод аймгийн цагдаагийн газар, эмэгтэй багийн “Тэргүүн байр”-т Тээврийн цагдаагийн алба,“Дэд байр”-т Нийслэлийн цагдаагийн удирдах газар, “Гутгаар байр”-т Дотоодын цэргийн 05 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарав.
Багийн нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-т Нийслэлийн цагдаагийн удирдах газар, “Дэд байр”-т Тээврийн цагдаагийн алба, “Гутгаар байр”-т Дотоодын цэргийн 05 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.