9 сартай ургийг нийтийн байрны нүхэн жорлонд УНАГАСАН байжээ
2023 оны 11 сарын 27
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтайн 1 дүгээр гудамжинд нийтийн байрны нүхэн жорлонд ураг унасан байна гэсэн дуудлагыг өчигдөр /11.26-ны өдрийн/ 12:46 цагт ОБЕГ-ын шуурхай дуудлагаар хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход эцэг, эх нь тодорхойгүй, амьгүй болсон 9 сартай ураг 2 метрийн гүнтэй бетон жорлонд унасан байсныг 30 минут ажиллан гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
652978
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс