ОБЕГ: Цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдана

2023 оны 11 сарын 25

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг  ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргас 37см, Малчин 33 см, Баруунтуруун, Төв аймгийн Эрдэнэсант 27 см, Увсын Зүүнговь, Сагил 26 см, Төв аймгийн Өндөрширээт 24 см, бусад хэсгээр 0-21 см цасан бүрхүүл тогтсон байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652969
0 эможи

keyboard_arrow_up