Нийслэлийн газрын албанд АТГ зөвлөмж хүргүүллээ

2023 оны 11 сарын 24

Arslan.mnАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр зарим байгууллагад зөвлөмж хүргүүлэв.

Тухайлбал, төрийн үйлчилгээний хүнд суртлыг таслан зогсоох, бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хийж, холбогдох этгээдэд мэдэгдэж байх, аливаа шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гаргаж, түүнд тавих хяналтыг сайжруулах, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр олон нийтэд нээлттэй, ил тод байршуулах, иргэдийг холбогдох мэдээллээр хангах чиглэлээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус зөвлөмж хүргүүллээ.

“Глобал удирдагч” их сургууль, Хууль зүйн сургуультай хамтран тодорхой нөхцөл байдалд үнэлгээ өгөх, авлигын эсрэг хууль тогтоомжийг судлах, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгох, цаашид хууль зүйн сургуулиудын практик судалгааны үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, авлигын эсрэг боловсролыг дэмжих, соён гэгээрүүлэх зорилготой мэтгэлцээнийг 122 оюутныг хамруулан зохион байгуулав.

Авлигын эсрэг сургалтад нийт 459 хүнийг хамрууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652962
1 эможи

Зочин
2023-11-24 21:17
яг үнэндээ АТГ гээд газар бол авилгачдын хамгаалдаг хамгийн том хаалт болчоод байгаа. шалгаж байгаа шалгасан гэдэг үгтэй.
keyboard_arrow_up