ФОТО : Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын цол, шагнал гардуулах ёслол БОЛЛОО

2023 оны 11 сарын 24

Arslan.mn

“Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр”-ийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.11.24/ Нийслэлийн цагдаагийн удирдах газарт боллоо.

Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Т.Сүхболд, Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат  болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо. 

Энэ үеэр нийт бие бүрэлдэхүүнээс Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар 400, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 456, нийт 856 алба хаагч шагнагдсан бол цагдаагийн хурандаа цолоор 17, дэд хурандаа цолоор 41, хошууч цолоор 54, ахмад цолоор 123, ахлах дэслэгч цолоор 355, дэслэгч цолоор 177, сургагч ахлагч цолоор 5, нийт 772 алба хаагчид цол олголоо.

Шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэхийн зэрэгцээ Та бүхний гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Түүхэн цаг хугацааны эргэлтэд зорьсон үйлс, зүтгэсэн зүтгэл тань үргэлж мандан бадрах болтугай!

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
652959
2 эможи

Zochin
2023-11-24 15:05
агнал өгдөг юм вэ ажилдаа эзэн байх хэрэгтэй шүү
keyboard_arrow_up