Хилчид 3, 5 настай хүүхдүүдийн хамт цасанд сууж саатсан иргэдийн амь насыг аварчээ

2023 оны 11 сарын 23

Arslan.mn

Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар өчигдөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрч цасан шуурга шуурсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн иргэд 3,5 настай хоёр хүүгийн хамт өвлийн идшээ бэлтгэх зорилгоор сумын төвөөс 18 км зайд цасанд суун саатжээ.

Улмаар автомашины түлш дуусаж, хүнд байдалтай байх үед нь хилийн цэргийн 0146 дугаар ангийн хошууч Ю.Баттулга, дэслэгч Б.Наранбат, ахлах ахлагч Т.Түшигтулга нарын бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж явсан хилчид анхны тусламж үзүүлсэн байна. Мөн иргэдийн автомашиныг цаснаас гаргаж, түлшээр хангажээ.

Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652923
0 эможи

keyboard_arrow_up