Хүүхдүүдэд экологийн боловсрол олгох “ОЙ ЯГ...” танхим байгуулагдлаа

2023 оны 11 сарын 23

Arslan.mn

”Тэрбум мод сан”-аас зарласан олон нийтэд экологийн боловсрол олгох төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан МУИС-ийн Экологийн боловсролын төвийн "Амьд байгалийг аль ч цагт" төслийн нээлт өчигдөр боллоо.

Уг төслийн хүрээнд МУИС-ийн Экологийн боловсролын төвийн хамт олон сүүлийн зургаан сарын хугацаанд хүүхэд, багачуудад ойн экосистемийн талаар мэдлэг боловсрол олгох "Ой яг..." өртөөг бий болгон танхимын тохижилт, цоо шинэ сургалтын хөтөлбөрийг боловсруулан ажиллаж өнөөдөр шинэ хөтөлбөрөө хүүхэд, багачуудад танилцуулахад бэлэн болсон юм.

Экологийн боловсролын төв нь 66 жилийн түүхтэй, жилд дунджаар 10'000 хүүхдэд экологийн боловсролыг хоёр цагийн өртөөчилсөн сургалт-аяллаар дамжуулан олгодог ба энэ тоогоо 25'000-д хүргэхээр зорин ажиллаж буй. Сангийн хувьд энэхүү зорилгыг дэмжин нэг жилийн хугацаанд алслагдмал сургууль, цэцэрлэгийн 1'000 хүүхдийг сургалтад хамруулахаар ажиллаж байна.

Ингээд Эх дэлхийдээ тэрбум мод тарих, Монголынхоо хойч ирээдүйн боловсролд тэрбум мод соёолуулж буй Экологийн боловсролын төвийн хамт олны их үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652912
1 эможи

keyboard_arrow_up