НӨАТ-ын сугалаанаас хамгийн олон азтан шалгарсан нь Сүхбаатар дүүрэг байна
Өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2023 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 44 553 405 баримт хамрагдсанаас:
- 8 орон таарсан 1,
- 7 орон таарсан 3,
- 6 орон таарсан 40,
- 5 орон таарсан 374,
- 4 орон таарсан 3957,
- 3 орон таарсан 39969 баримт тохиролд таарч азтан боллоо.
Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 9875 азтан, Хан-Уул дүүрэг 7634 азтан, Баянгол дүүрэг 5435 азтан, Баянзүрх дүүрэг 5154 азтан, Чингэлтэй дүүрэг 4442, Сонгинохайрхан дүүрэг 3410, Дархан-Уул аймаг 914 азтан, Орхон аймаг 797 азтан, Сүхбаатар аймаг 709, Дорнод аймаг 650, Өмнөговь аймаг 586 азтан тохирол таарсан байна.