ҮСХ: Монгол Улсын хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна

2023 оны 11 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын хүн амын тоо, хэтийн тооцоог Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Манай улсын хүн ам

  • 1962 онд 1 сая,
  • 1988 онд 2 сая,
  • 2015 онд 3 сая хүрч байв.

Тэгвэл Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнд суурилсан хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор Монгол Улсын хүн ам 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван саяд хүрэх төлөвтэй байна.

Харин 2023 оны эхний 10 сарын төрөлт, нас баралтын мэдээлэлд үндэслэн тооцоолоход манай улсын хүн ам энэ сард 3.5 сая хүрэхээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 3,457,548 иргэнтэй байна.

Нэмж дурдахад ҮСХ-ноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын хүн амын тоо 2031 он гэхэд дөрвөн саяд хүрнэ гэж үзэж байсан юм. Гэвч 2020 оны тооцооллоор 2033 он болж,  хоёр жилээр хойшлохоор болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652908
1 эможи

Бүү март
2023-11-23 09:33
Одоо ингэж өсөхгүй 2033онд. Нефть , ган төмөрлөг үйлдвэр, төмөр замаа 2эгнээ болгож , дунд зэрэглэлтэй аж үйлдвэржилтийг бий болгохгүйгээр хүн амын өсөлт яриад нэмэргүй шдээ . 1986-1996 багцаагаар хүн ам бараг өсөөгүй хүнд хэцүү амьдарч байсан шүү
keyboard_arrow_up