Хөвгүүд шатаж байсан цоожтой гэрийг эвдэж, 4 настай хүүхдийн амийг аварчээ

2023 оны 11 сарын 22

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийн сурагч Б.Бундбаяр, Б.Энхбаяр нар шатаж буй гэрээс 4 настай хүүхдийн амь насыг аварчээ.

Тодруулбал, хоёр хүү түлээгээ хагалж байхдаа ямар нэгэн юм дэлбэрэх чимээ сонсжээ.  Улмаар хажуу  айлын тооноор утаа гарч байгааг хараад гүйн очиход гал гарч буй цоожтой гэрт хүүхэд уйлах чимээ гарсан байна. Хүүхдүүд гэрийн цоожийг чулуу модоор цохиж онгож дүрэлзэн асаж буй галын хажууд сууж байсан хүүг аюулгүй авч гарсны дараа гэр нурж унажээ.

Ийнхүү шатаж буй гэрээс 4 настай хүүхдийг эсэн мэнд аварсан хоёр хүүг Хөвсгөл аймгийн дээд шагнал Хөвсгөлийн од медалиар шагналаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652899
6 эможи

уншигч
2023-11-23 10:27
Мундаг хүүхдүүддээ их баярлалаа. Галаас айхгүй хүүхдийг амийг аварч байгаа зоригтой хүүхдүүд байна.
Зочин
2023-11-23 06:31
Монгол эрчүүд, Ерөнхийлөгч шудрага журам медаль гардуулах байхаа, хоймор нутгийн хийморьтой жижиг эрчүүд дүү нарт маань.
keyboard_arrow_up