Хүүхдүүдийн амь нас эрсдэлд орчихоод байна. ОЮУНТОЛГОЙ хариуцлага хүлээх үү... 

2023 оны 11 сарын 22

Arslan.mn

2018 онд "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Ханбогд суманд 640 хүүхдийн суудалтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг барьжээ.

"Оюу толгой" компанийн 7.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн "Говийн өгөөж" ХХК барьсан. Харамсалтай нь энэ сургууль, цэцэрлэгт цууралт үүсэж эхэлсэн талаар иргэн О.Баасанжав цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн билээ. 

Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг халтуурдаж хийсэн нь зургаас харагдаж байгаа юм. 

29 анги танхимтай сургууль, найман ангитай цэцэрлэгийн барилгыг барьж гүйцэтгэх өртөг 6.1 тэрбум, тоног төхөөрөмж, менежментийн зардал 1.1 тэрбум төгрөг болсон байна.

Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан сахьдаг атал хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд ямар ч хяналт тавьсангүй.  

Хамгийн их хяналт тавих ёстой ажил атал тэд ийнхүү цалгардуулан орхив... Хүүхдүүдийн амь нас эрсдэлд ороход тэд хариуцлага хүлээх үү... 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652879
0 эможи

keyboard_arrow_up