Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Маргааш өдөр Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар,
маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны арваннэгдүгээр сарын 21-ний 20 цагаас 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -12…-17 градус, бусад нутгаар -16…-21 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Эрс хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.
Эх сурвалж: УЦУОШГ