Б.Хуягбаатар: Ирэх онд “Хөршийн холбоо”-г сайжруулж, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ

2023 оны 11 сарын 21

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн ЭМТ, СХД-ын Цагдаагийн газар, Дүүргийн ИТХ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, хөдөлмөр хамгааллын үйлчилгээний хэлтэс хамтран гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хамтын шийдвэр, хамгаалагдсан ирээдүй” хамтарсан багийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Arslan.mn

Хамтарсан зөвлөгөөнд СХД-ын Засаг дарга Н.Алтаншагай, ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Цагдаагийн газрын дарга Х.Ууганбаяр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Хөхөө болон бусад албаныхан оролцсон юм. 

Arslan.mn

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар хэлсэн үгэндээ 11 дүгээр сарын 20-ны өдөр нь “Дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”. Тиймээс энэ өдрийг тохиолдуулан тус зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэнсний зөвлөл 27 дахь жилдээ үйл ажиллагаагаагаа явуулж байна. Миний бие ажлаа авснаас хойш Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Анх удаа Сонгинохайрхан дүүрэг хамтарсан багийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Гэмт хэрэг, зөрчил маш олон хэдий ч бид хамгийн их анхаарлаа хандуулах асуудал нь хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл юм. Өнгөрсөн хугацаанд тусгай чиг үүргийн байгууллагууд хуулийн хүрээнд олгогдсон чиг үүргийнхээ дагуу ажлуудаа явуулж байна. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажил нь тусгай чиг үүрэгтэй байгууллагын л ажил гэж ойлгож болохгүй.  Ирэх онд бид “Хөршийн холбоо” арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн эцэг, эхийн зөвлөлүүдийг ажиллуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Иргэдийн оролцоо, хөршийн холбоо, эцэг эхийн зөвлөл нь гэмт хэргийг бууруулахад тодорхой хувь нэмэртэй гэж харж байгаа.

СХД-т 37 сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнийгээ дагаад бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол хэд хэд гарсан. Тийм учраас бид орон нутгийн санхүүжилтээр хурд сааруулагч хийж байна. Сургууль, цэцэрлэгийн ойр орчмын замын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Эхний ээлжинд 11 сургуулийн ойр орчимд лед гэрлэн гарцыг байрлуулна. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн ойр орчмыг камержуулах ажлыг эхлүүлээд явж байна.

СХД нь “Хүүхэд хамгааллын байр”-тай болж, цагдаагийн хэлтэс, гэр бүлийн хүүхэд залуучуудын хэлтсүүдэд гэрчээс мэдүүлэг авах, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах өрөөтэй болсон.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

СХД-ийн Цагдаагийн газрын дарга Х.Ууганбаяр: 

СХД-т үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх үеийн мөн үетэй харьцуулахад буурч, илрүүлэлт ахьсан эерэг үзүүлэлттэй байна. Хамтарсан багуудыг нэг дор цуглуулж, дүүргийн хэмжээнд өргөн цар хүрээтэй зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Цагдаагийн байгууллага ганцаараа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын тамгын газар, хороод, сургууль, цэцэрлэг гээд бүх байгууллагууд хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ.

Зөвлөгөөнөөр хороодын хамтарсан багийн ажил сайжрах байх гэж харж байна. Хороодын хамтарсан баг сайн ажиллаж байж дүүргийн хэмжээнд үр дүн гарна. Хороо амгалан байвал дүүрэг амгалан байна. зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлвэл гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг тодорхой хэмжээнд буурна гэж харж байна.

Arslan.mn

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Хөхөө: 

СХД-ийн хэмжээнд хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ сарын 20-ны өдрийн байдлаар 1565 дуудлага ирсэн. Эдгээр дуудлагын 1300 гаруй дуудлага буюу 84,4 хувьд нь бид хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж ажилласан байна. үлдсэн 20 орчим хувьд нь бид яг одоо хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. 108 утсанд ирсэн нийт дуудлага мэдээллийг харахад бие мах бодийн хүчирхийлэл өссөн байна. Тийм учраас энэ тал дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс гадна дахин хянах, уулзах үйл ажиллагааг мөн зохион байгуулсан. Нийт дүүргийн хэмжээнд 5700 гаруй айл өрхөд энэ үйлчилгээг үзүүлээд байна. Үүнээс гадна бид дүүргийн өрхийн ЭМТ-ийн ажилтан, албан хаагч нарыг чадавхжуулах арга хэмжээг түлхүү зохион байгуулахаас гадна хариу үйлчилгээ үзүүлсэн чанарыг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652870
1 эможи

keyboard_arrow_up