Амиа алдсан цэргийн ЭГЧ : Шалгаж байна гэж хэлдгээ боль. Ийм байдал манай дүүгээр төгсгөл болог!

2023 оны 11 сарын 21

Arslan.mn

Био комбинатад байрлах ЗХ-ний 0326 дугаар ангид алба хаахаар ердөө 20 гаруй хоногийн өмнө очсон 21 настай залуу "шалтгаан тодорхойгүй байдлаар" амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочроогоод буй. 

Тэгвэл өнөөдөр Туушин зочид буудалд  "ДАХИАД ӨГӨХ АМЬ АЛГА, ОДОО ЗОГС" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ үеэр  амиа алдсан цэргийн эгч нь  "Ээж нь ирж чадсангүй. Үнэхээр хүнд байна. Хэцүү байна. Энд цэргийн арми, шорон хоёрын ялгаа юу байна вэ. Энэ ялгааг хэлээд өгөөч. Надад бол ялгаа харагдахгүй байна шүү. Эр цэргүүд амиа алдчихсан байна. Бүгд шийдэгдээгүй. Ичээч ээ, та нар хүн мөн үү. Эцэг, эх нь үүргээ хүлээгээд хүүхдээ цэрэгт явуулчихсан байна. Амьд явах эрх байна уу, байхгүй болчихсон байна. Харамсаж байна. Хийж байна, шалгаж байна гэж хэлдгээ боль. Ард түмэн тэнэг биш шүү. Ийм байдал манай дүүгээр төгсгөл болог. Төгсгөл болгохын төлөө эцсээ хүртэл явна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652869
2 эможи

keyboard_arrow_up