Амиа алдсан цэргийн ААВ: Тэртээ тэргүй би зүрхээ сугалуулчихсан хүн. Надад айж, ичих зүйл алга

2023 оны 11 сарын 21

Arslan.mn

Био комбинатад байрлах ЗХ-ний 0326 дугаар ангид алба хаахаар ердөө 20 гаруй хоногийн өмнө очсон 21 настай залуу "шалтгаан тодорхойгүй байдлаар" амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочроогоод буй. 

Тэгвэл өнөөдөр Туушин зочид буудалд  "ДАХИАД ӨГӨХ АМЬ АЛГА, ОДОО ЗОГС" хэлэлцүүлгийг зохин байгууллаа.

Энэ үеэр Зэвсэгт хүчний 326-р ангид амиа алдсан байлдагчийн аав У.Ганбат "Намайг Ухнаагийн Ганбат гэдэг, Би Дундговь аймгийнх. Миний хүү 4-р курсын оюутан байж байгаад цэрэгт явсан. Хорин хэдхэн насандаа бурхны оронд заларлаа. Ганц л хүсэх зүйл байна. Хэргийг нь үнэн, зөв шийдээсэй. Тэрийг л хүлээж байна.

Тэр цэргийнхээ ангид яагаад камер тавьчихаж болдоггүй юм. Тэгвэл та нарын ажилд чинь амар юм биш үү. Бид нарт ч амар юм биш үү. Энэ асуудлаа хурдан шийдээч ээ. Надад камерын бичлэг үзүүлнэ гэж байгаа юм. Гадаа цас арилгаж байгаа, коридорын бичлэг л харуулах гэж байгаа юм. Үүнээс болоод олон хүн хохирчихсон. Камерын бичлэг үзэх гээд гарын үсэг зурчихсан. Араас нь явах эрхгүй, дугарах эрхгүй. Би гарын үсэг зураагүй болохоор өнөөдөр ярих эрхтэй зогсож байна. Тэндээс надад үзэх юм байхгүй. Нууцын гэрээнд нь гарын үсэг зурах ямар ч шаардлага байхгүй. 

Чадахаар явна. Хүн муу хэлнэ үү, хамаагүй. Надад зүгээр зориг л байна. Надад зүрх байхгүй болчихсон. Тэртээ тэргүй би зүрхээ сугалуулчихсан. Надад айж, ичих зүйл байхгүй. Би үхнэ үү хамаагүй." гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
angry an post
652868
8 эможи

keyboard_arrow_up