“Эрдэнэт”-ийн 49 хувь: Хэргийн шүүх хурлыг ирэх сарын 19 хүртэл хойшлууллаа
"Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 09:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож буй зарим өмгөөлөгч хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч прокурор хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн юм. Гэсэн ч шүүх өмгөөлөгчдийн саналыг харгалзан үзэж, урьдчилсан хэлэлгүүлгийг ирэх сарын 19 хүртэл хойшлуулан шийдвэрлэв.
Өмгөөлөгчид эрх тэгш байдлыг тогтоож, хэргийн материалтай танилцах боломжоор хангахыг шүүгдэгч нарын өмгөөлөгч илэрхийлсэн юм. Мөн иргэн гэм буруутай эсэхээ шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлүүлэх эрхтэй. Гэвч 20 яллагдагчаас 3, 4 нь өмгөөлөгчгүй байгаа нь тэгш бус гэж тэд үзэж байгаа аж.