АТГ: МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарын хэргийг шүүхэд шилжүүлэв

2023 оны 11 сарын 21

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эрүүгийн хэрэгт буруутган, шалгаж дуусчээ.

Түүний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Түүнийг  МҮОНРТ-ийн нэрээр Төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан гэх залилангийн үйлдэл,  байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан хувийн студийнх нь дансаар дамжуулан авч завшсан, ажилтан ажилд авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй авлига албан тушаалын дөрвөн гэмт үйлдлийг буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж дууссан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652865
0 эможи

keyboard_arrow_up