Монгол Улсын Үндсэн чадавхийг үнэлэх хоёр дахь удаагийн үнэлгээг 19 чиглэлээр хийж байна

2023 оны 11 сарын 21

Arslan.mn

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Монгол Улсын үндсэн чадавхид хөндлөнгийн хамтарсан үнэлгээ хийх үйл ажиллагаа эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний хэлэлцүүлгийн үйл ажиллагаа эхэллээ.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа, Монгол Улсад хөндлөнгийн үнэлгээ хийх олон улсын багийнхан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв болон Номхон далайн баруун бүсээс ирсэн мэргэжилтнүүд, ХХААХҮЯ, БОАЖЯ, УОК, ОБЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна.

Arslan.mn

ОУЭМД-ийн үндсэн чадавхыг хэрэгжүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш бөгөөд ноцтой байдлын үеийн удирдлага, зохион байгуулалт, хилийн нэвтрэх цэг, хими, цацрагийн аюулгүй байдал зэрэг олон салбарыг хамардаг аж.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа энэ үеэр “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээг ДЭМБ-ын гишүүн бүх орнууд хийдэг. ДЭМБ-аас 4-5 жилд нэг удаа зохион байгуул гэж зөвлөдөг бөгөөд Монгол Улс анх 2017 онд Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээг хийлгэж байсан. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд харьяалагддаг 37 улс орноос Монгол Улс анх удаа хоёр дахь үнэлгээгээ хийлгэж байна. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээний бэлтгэл ажил удаан явагддаг. Бид нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд есөн сард өөрийн үнэлгээг хийж, дүнгээ хэлэлцсэн. Энэ удаагийн үнэлгээний онцлог нь олон улсын экспертууд ирж, манай үнэлгээний дүнг зөвшилцөхөөс гадна долоо хоногийн хугацаанд ажиллаж, олон улсын эрүүл мэндийн дүрмийг Монгол Улс хэрхэн хэрэгжүүлж байна, чадавх нь ямар байгааг харахаар хэрэгжүүлэгч бүх байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байна.

Энэ удаад 19 техникийн чиглэлээр үнэлгээ хийгдэж байна. 1-5 оноогоор үнэлдэг бөгөөд манай улс ихэнх нь 3 гэсэн үнэлгээг авч байна. Энэ нь манай улстай ижил хөгжилтэй орнуудтай харьцуулахад сайн гэсэн үнэлгээг авч байна. Коронавирусийн цар тахлын үед ч гэсэн бид энэ үнэлгээг сайн авч чадсан." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте:

“ДЭМБ-ын өмнөөс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон бусад түншүүдэд хөндлөнгийн үнэлгээг хоёр дахь удаа зохион байгуулж, энэ ажлыг дэмжиж байгаад талархал илэрхийлье.

Өнөөдрийн үйл ажиллагааг олон улсын дүрмийн хүрээнд одоогийн үндсэн чадавх ямар хэмжээнд явж байгааг үнэлэх зорилготой юм. Хөндлөнгийн хамтарсан үнэлгээ гэдэг нь ДЭМБ болон Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа механизм бөгөөд олон улсын дүрмийн дагуу Монгол Улсын үндсэн чадавх ямар түвшинд байгааг үнэлнэ. Үндсэндээ Ковид-19 цар тахлын урьдчилан сэргийлэхбэлэн байдал, хариу арга хэмжээг зохион байгуулах чадавх ямар түвшинд байгааг үнэлж, тодорхойлно гэсэн үг.
Монгол Улсад хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 2017 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд үр дүнд нь үндсэн чадавхаа хөгжүүлж, Ковид 19 цар тахлыг амжилттай даван туулсан юм.

Цар тахлын дараа энэхүү хөндлөнгийн хамтарсан үнэлгээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил бөгөөд энэ хүрээнд цаашид юуг сайжруулах, бэхжүүлэхийг тодорхойлох боломж гарна. Хөндлөнгийн хамтарсан үнэлгээ ньудирдлага, засаглал, нянгийн тэсвэржилт, халдвар хамгаалал, санхүү, химийн болон цацраг идэвхт бодис зэрэг 19 чиглэлд анхаарч ажиллах бөгөөд эдгээр чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцсон.

УИХ-д Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулиар Өвчний хяналт сэргийлэлтийн төв байгуулах бодлого хэрэгжүүлэх тул үнэлгээний багийн зөвлөмж энэ ажилд томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Arslan.mn

Монгол улс нь ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн орнуудын дундаас ОУЭМД-ийн Хөндлөнгийн Хамтарсан Үнэлгээг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд КОВИД-19-ийн цартахлын дараа туршлага, сургамждаа үндэслэн дараа дараагийн цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний чадавхаа бэхжүүлэх, сөрөн тэсвэрлэх чадвартай тогтолцоог бий болгох цаашдын чиглэлийг илүү тодорхой болгоход энэхүү үнэлгээ чухал ач холбогдолтой.

Энэхүү Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг салбар хоорондын байгууллагууд хамтран хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшигийн үеийн бэлэн байдлыг хангах, тогтолцоогоо бэхжүүлэх чиглэлд томоохон дэвшлийг гаргана гэдэгт итгэлтэй байгаа талаар хэлэлцүүлэгт оролцож буй талууд онцолж байлаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652861
0 эможи

keyboard_arrow_up