ЦЕГ: Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан иргэдийг шалгаж байна

2023 оны 11 сарын 21

Arslan.mn

ҮАБ-д нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар ҮАБЗ-ийн Ажлын албанаас мэдээлэл өгч байна.

Энэ үеэр ЦЕГ-ын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван  "Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн технологи, программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, эвлүүлсэн дүрс бичлэг түгээсэн хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажил явуулж байна.  Уг бичлэгийг Монгол Улсын иргэн М,  А нар цахим орчинд түгээж, үндэсний эв нэгдэл, Монгол Улсын тусгаар тогтнолд халдах, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.

Бид энэ сарын 20-ны өдөр сэжигтнээс мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 31.5-д заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан" гэв.      

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652858
0 эможи

keyboard_arrow_up