УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг хэлэлцлээ
2023 оны 11 сарын 21
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн урьдчилсан төслийг хэлэлцэж, холбогдох саналыг албан бичгээр хүргүүлэхээр тогтов.
- Иргэний хөдөлгөөний намын даргаар Ө.Баярааг, намын хаягийн мэдээлэл өөрчлөгдсөнийг тус тус бүртгүүлэхээр ирүүлсэн Ө.Баяраагийн өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж, бүртгэхээр шийдвэрлэлээ.
- Ард түмнээ хайрлая намын нэрийг “Ард түмний хүч нам” болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын дарга Л.Аззаяагийн өргөдлийг хэлэлцэж холбогдох хууль болон намын дүрэмд нийцсэн тул бүртгэхээр шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









652846
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс