Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 дуудлага бүртгэгджээ

2023 оны 11 сарын 20

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 19-ний өдөр нийт 1644 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн шинжтэй 1330, гэмт хэргийн шинжтэй 67 дуудлага, мэдээлэл байна. Хүүхэд гэр бүл хүчирхийллийн шинжтэй 82, хулгайлах гэмт хэргийн 33, эрүүлжүүлсэн 61, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 дуудлага тус тус бүртгэгджээ.

Мөн гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652836
1 эможи

keyboard_arrow_up