ТЦА : “Өдөр бүр хичээе“ өдөрлөгийг зохион байгууллаа

2023 оны 11 сарын 19

Arslan.mn

Жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг дэлхий нийтээрээ зам тээврийн осолд амь насаа алдсан хүмүүсийг дурсах өдөр болгон өнгөрүүлдэг байна.

Манай улсын хувьд уг өдрийг жил бүр “Хичээх өдөр” уриалгатайгаар зам тээврийн ослын хор уршгийг иргэд, жолооч нарт таниулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тус арга хэмжээг “Өдөр бүр хичээе” уриан дор урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байна.

Өнөөдөр ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсээс иргэд, олон нийтийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, зөвлөгөө, зөвлөмж өгөх өдөрлөгийг Хүннү Моллд зохион байгууллаа. 

Өдөрлөгт Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат, Замын аюулгүй байдлын үндэсний төв ТББ-ын тэргүүн О.Батжаргал, Хүүхэд зорчиж байна ТББ-ын гүйцэтгэх захирал О.Сансархүү болон холбогдох албаныхан хүүхэд, залуучууд, олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахих талаар сурталчилж, зөвлөгөө өгч ажиллаа. 

Arslan.mn

Өдөрлөгийн үеэр ТЦА-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат хэлсэн үгэндээ "Өнөөдөр өдөр бүр хичээе уриан дор зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүлэх, дурсах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион байгуулж байна. ДЭМБ-ын судалгаагаар өдөр бүр 3500 гаруй хүн, жил бүр 1.3 сая хүн зам тээврийн ослоор нас барж, 50 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 1 жилд 186300 хүүхэд, 1 өдөрт 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алддаг бол манай улсын хувьд зам тээврийн ослын улмаас жил бүр 500 гаруй хүний амь хохирч, 2000 гаруй хүн гэмтдэг гэсэн харамсалтай тоон мэдээлэл байна. Иймд иргэдээ зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ гэрлийг асааж хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна" гэлээ. 

Arslan.mnАрга хэмжээний үеэр Хүүхэд зорчиж байна ТББ-ын гүйцэтгэх захирал О.Сансархүү хэлэхдээ "Авто замын аюулгүй байдал нийгэмлэгээс "Алхам алхмаар" төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр Хүннү Моллд зам тээврийн ослоос сэргийлэх хүүхдийн гар зургийн уралдаан, үзэсгэлэн зохион байгуулж байна. Мөн замын хөдөлгөөнд зөв оролцох сургалтыг хүүхэд, залуусдаа орж байна. Олон улсад хэрэгжүүлдэг осол гэмтлээс сэргийлдэг анти-лайтс буюу гэрлээ шилжүүлэх талаар сургалт, мэдээлэл өгч байна. Иргэдээ сонирхуулж "согтуу шил" хэмээх арга хэмжээг зохион байгуулж байна. Уг шилийг зүүснээр согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч хэрхэн хяналтаа алдаж, машин барихад хүндрэлтэй байдаг талаар бодитоор харуулж байгаа юм. Машин барихдаа гар утсаа хормын төдийд л оролдоход хэрхэн осол гардаг талаар мөн жолоодлоготой тоглоом, кэйсүүд дээр харуулж байгаа учраас иргэд илүү сонирхож, хэрэгтэй мэдээ, мэдээллээ авсан гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Дээрх өдрийн гол зорилго нь зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний ар гэрийнхэнд тусламж үзүүлэх талаар уриалах, сурталчлах, яаралтай тусламж үзүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгаанд суурилж зохион байгуулахад оршино.

Иймд иргэд, жолооч та бүхэн энэ өдөр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийн ойрын гэрлээ өдрийн цагаар асааж зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, гэмтэж хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэн, замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652819
1 эможи

Зочин
2023-12-15 16:33
Танай алба мянга сайн ажиллаад нэмэр байгаам уу. ЗГ-ын тогтоолоор жилийн сүүлээр нэмэх ёстой урамшууллыг нь албаны дарга нь дур мэдэн хасна гээд хасаад сууж байхад та нар мянга хичээгээд хэрэг байна уу. Илүү цагаар ажилла гэж өдөр бүр шахдаг байж өгөх ёстой мөнгийг нь дуугай өгч болдоггүй юм уу. Нөхрөө бүр өрөвдчихлөө сай залгаад урамшуулал маань 25%-иар хасагдчихлаа гэж байна.
keyboard_arrow_up