Манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс ₮2.4 тэрбумаар өсөхөд адууны махны худалдаа голлон нөлөөлжээ

2023 оны 11 сарын 17

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний арван сарын гадаад худалдааны мэдээллийг танилцууллаа. 

Монгол Улс энэ он гарснаас хойш нийт 161 улстай 20 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн байна. Үүнд экспортын хэмжээ 12.5 тэрбум ам.долларт, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрчээ. Харин өнгөрсөн онтой харьцуулахад нийт барааны эргэлт 2.8 тэрбум ам.доллароор өссөн аж. 

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд:

  • нүүрс хоёр тэрбум ам.доллар,
  • газрын тос 136.9 сая ам.доллар,
  • жоншны хүдэр ба баяжмал 132.1 сая ам.доллар,
  • лаазалсан махан бүтээгдэхүүн 114.5 сая ам.доллар,
  • адууны мах 96.1 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийт экспортын 56.5 хувийг чулуун нүүрс, 17.7 хувийг зэсийн хүдэр баяжмал, 5.1 хувийг алт, 0.9 хувийг самар, угаасан ноолуур хоёр хувийг, адууны мах 0.8 хувийг эзэлж байна. 

зураг

Импорт өмнөх оны мөн үеэс 458.5 сая ам.доллароор өсөхөд:

  • дизелийн түлш 106.8 сая ам.доллар,
  • суудлын автомашин 86.7 сая ам.доллар,
  • хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 79.5 сая ам.доллар,
  • бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.8 сая ам.доллар,
  • нийтийн тээврийн хэрэгсэл 36.6 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн аж.

Мөн нийт импортын бүтээгдэхүүний 19.7 хувийг нефть, хоёр хувийг цахилгаан эрчим хүч, 7.5 хувийг суудлын автомашин эзэлж байгаа юм.

зураг

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652811
2 эможи

Зочин
2023-11-18 18:05
Энэ сэтгүүүлч тоо, эдийн засгийн мэдлэгээ дээшлүүлмээр юм даа
keyboard_arrow_up