ШУУРХАЙ: “Гацуурт“-ын Л.Чинбат хэргээ хүлээх бус харин ч 5 сая төгрөг нэхэмжилжээ
Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат нь бусдыг авто машинаар хөөсөн, дайрахыг завдсан гэх хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан ч хэргийн оролцогч нараас хүсэлт гаргасан тул Л.Чинбат нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр цагдаагийн байгууллагад буцаасан талаар бид өмнө мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, энэ хэргийг шийдэгдэхгүй хагас жил болох гэж байна.
Гэтэл хэрэг нь удаа дараа мөрдөн байцаалтад буцаагдаад буй Л.Чинбат Сэлэнгэ аймгийн шүүхэд 5 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний гомдлыг хүлээн авч, шүүхээр өнөөдөр хэлэлцэх юм байна.
Тодруулбал, хашааны "хаалганы цоожны мөнгө" гэж 5 сая гаруй төгрөг нэхэмжилж, шүүхэд хандсан аж.