Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нийслэлийн дүүргүүдэд ажиллаа

2023 оны 11 сарын 17

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мөнхзул Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-уул, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллалаа. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн үйлчлэлийг даатгуулагч, иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр хэрэгжүүлэх талаар хэлтсийн удирдлага, ажилтнуудтай санал солилцож, мэдээлэл зөвлөгөө өгөв.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход баримталсан 6, 7 жилийн дундаж цалингаа 5 жилийн дундаж болгон өөрчлөх тэтгэвэр авагчийн хүсэлтийг цахимаар болон бусад хэлбэрээр чирэгдэл багатай авахад анхаарч ажиллахыг зөвлөв.

Хүн амын төвлөрөл ихтэй Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэг цэгийн зөвлөгөө мэдээллийн төвөөр өдөрт 77 иргэний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж, 595 иргэд, даатгуулагчдад мэдээлэл зөвлөгөө өгч байна. Цаашид ажлын ачаалал ихтэй дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд нэмэлт тасгийн үйлчилгээг нээх, үйлчилгээг иргэд, даатгуулагчид ойртуулж, төвлөрлийг сааруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөлөө.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652804
1 эможи

keyboard_arrow_up