ЦАГ АГААР: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч ДУЛААРНА

2023 оны 11 сарын 17

Arslan.mn

2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -4...-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +5...+10 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +1...+6 градус дулаан, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -11...-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -18...-20 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

2023 оны арваннэгдүгээр сарын 18-22-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд тал, хээрийн нутгаар, 19-20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -3...-8 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна. 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652802
0 эможи

keyboard_arrow_up