Талийгаачийн аав: 20 хоногийн бичлэг байгаа тул хүүгийнхээ буяны ажлын дараа үзэхээр болсон. Камерын бичлэг задлан хоёрт итгэнэ
326 дугаар цэргийн ангид алба хааж байхдаа нас барсан цэргийн ар гэрийхэнд уг ангийн камерын бичлэгийг өнөөдөр үзүүллээ. Ар гэрийхэн уг камерын бичлэгийн талаар мэдэгдэл хийлээ.
Талийгаачийн аав У.Ганбат "Ажил явдал дууссаны дараа сүүлийн 20 хоногийн бичлэгийг үзнэ. Гадны нөлөөтэй үгүйг би мэдэхгүй. Бидний зүгээс маш их гомдолтой. Ажил явдал дуусгаад явдаг газраар нь тултал явна. Би эрүүл хүүхдээ өгсөн, эрүүл хүүхдээ авах байсан. Миний хүүхэд даруухан ах эгч нараа хүндэлсэн толгой сайтай, хүнлэг хүүхэд байсан. Би анхныхаа мэдүүлгийг сая өглөө. Хэрэгтэй одоохондоо танилцаагүй байна.
Би камерын бичлэг, задлан хоёрт л итгэж байгаа. Гэхдээ цэргийн ангийн коридорын бичлэгийг үзэхгүй гэдгээ хэлсэн, юунд ч гарын үсэг зураагүй. Гарын үсгээ зурахгүй, тухайн бичлэгийг үзэхгүй гэсэн.
Өчигдөр намайг орж үзэхэд нуруунд нь улайлт үүссэн байсан. Тухайн үед нүд, аманд нь хөхөрсөн толбо байна уу гэдгийг үзсэн, өөр ямар ч сэхээ байгаагүй" гэлээ." гэв.