Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад бодис цацжээ
2023 оны 11 сарын 15
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны 01:00 цагт орсон цаснаас үүсэх халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлж, зам цэвэрлэгээний 24 байгууллага 35 машин техник, 650 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллав. Улмаар халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр зам, алслагдсан болон зуслангийн замуудад 98.7 тонн давс, 9 тонн тусгай зориулалтын бодис цацжээ. Өнөөдрийн байдлаар 2299.6 тонн давс, 2507.6 тонн бодисын нөөцийн үлдэгдэлтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652768
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс