Н.Мишигдорж: Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн өнөөдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн камеруудын бичлэгийг үзнэ

2023 оны 11 сарын 15

Arslan.mn

Цэрэг амь насаа алдсан хэргүүдийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч байна.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан. Үзлэгийн баг хэргийн газар очиж үзлэг хийх, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.

Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тасралтгүй явагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэх авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камеруудад үзлэг хийсэн.

Мөн талийгаачийн үзлэгийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус болон тухайн өдөр идсэн хоол гэх мэт зүйлд шинжилгээ хийлгэхээр дээж авч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамт өглөөний бослогодоо босож биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайндаа орох, Биеийн тамирын зааландаа бүжгийн сургуулилалт хийх, гаднах цас цэвэрлэх, оройн хоолондоо орох болон оройн тоондоо хамрагдах гээд тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаандаа оролцоод амралтын байрандаа орсон. Арваннэгдүгээр сарын 13-нд өглөөний бослого зарлахад талийгаач босоогүй. Очоод үзэхэд нас барсан байдалтай байсан. Иймд тухайн ангиас цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгсөн.

Талийгаачийн амь насаа алдсан байдлыг тогтоох зорилгоор холбогдох хуулиудын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна. 

Хохирогчийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нарын зүгээс 0326 дугаар ангийн камерын бичлэгийг үзэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр 13:00 цагт ар гэрийнхэнд нь үзүүлнэ. Тодруулбал, тус цэргийн ангийн 8 камерт үзлэг хийсэн." гэв.

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652766
0 эможи

Харамсагч
2023-11-18 10:33
Энэ хэдэн хоногт но-той бичлэгүүдийг устгачихгүй яахав БХЯ, жанжин штаб цэргийн дэглэлтээзогсоох хэрэгтэй Алийн болгон ардын хүүхдүүд амь насаа алдах билээ Иргэд чинь үгээ илэрхийлсээр байна. Хурдан арга хэмжээ ав, хариуцлагаа сайжруул. Цэрэгт явах хүүхэд цөөрнө шүү. Хүүхдээ дарамтлуулах, яргалуулах,алуулах хүн байхгүй шүү!!!!!!
keyboard_arrow_up