ОБЕГ-аас нийслэл хотод цас орох тул бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг зөвлөв

2023 оны 11 сарын 14

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр нийслэл хотод өнөө шөнө, маргааш өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр салхилна. Шөнөдөө -14...-16 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байх урьдчилсан мэдээтэй байна.

Цас орохтой холбоотой авто болон явган замд халтиргаа гулгаа үүсэх, замын хөдөлгөөний хурд удаашрах зэрэг нөхцөл үүсэж болзошгүй тул ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд ажлаа төлөвлөн, бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг ОБЕГ-аас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
652752
4 эможи

keyboard_arrow_up