ЦЕГ : Өглөө 06 цаг 21 минутанд цэрэг нас барсан гэх дуудлага мэдээлэл ирсэн
Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байранд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06:21 минутад хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу Мөрдөн байцаах алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар зэрэг холбогдох алба, нэгжээс Прокурорын байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэж байгаа гэв.
Хугацаат цэргийн алба хаагч "Д" нь 2023 оны 02 дугаар ээлжээр цэрэгт татагдсан бөгөөд түүний амь хохирсон шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шинжилгээний тухай, мөн хуульд нийцүүлэн гаргасан Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 дугаар тушаал зэрэг эрх зүйн баримт бичгийг үндэслэн Прокурорын байгууллагын шууд хяналтад мэргэжлийн байгууллагаас шинжилгээ хийж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.