ТАЛИЙГААЧИЙН ЭЦЭГ : Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 21 настай хүү маань гэнэт нас барчихлаа

2023 оны 11 сарын 13

Arslan.mn

Био Комбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрсөн аравдугаар сард цэрэгт татагдсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг өнөө өглөө гарчээ.

Одоогийн байдлаар ар гэрийнхний хэлж байгаагаар "хүүг нь унтаад сэрээгүй, ирж гарын үсэг зур" хэмээн хэлсэн гэв.

Ингээд ар гэрийн зүгээс 326 дугаар ангийн гадна дарга, удирдлагуудаас нь болсон хэргийн талаар мэдээлэл авахаар одоо болтол хүлээж байгаа юм. Талийгаачийн аав зариг.мн сайтад мэдээлэл өгөхдөө  "Би энд үхсэн хүүр авна гэж бодоогүй. Задлан шинжилгээ хийнэ гэж зөвшөөрөл ч аваагүй шууд задлан хийсэн байсан. Манай хүү 3 удаагийн эмчийн үзлэгээр эрүүл хэмээн гарч цэрэгт тэнцээд явсан. Гэтэл 24 хоногийн дараа унтаад сэрээгүй гэдэгт итгэхгүй байна" гэв. 

Цэргийн ангиас одоогийн байдлаар албан ёсны тайлбар, мэдээлэл өгөөгүй байгаа аж. Өнөөдөр 15 цагийн орчимд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэв. Одоогийн байдлаар ангийн захирагч, Зэвсэгт хүчний жанжин штабаас ямар ч мэдээлэл өгөөгүй байгаа юм. 

Бүтэн хоёр цаг 326 дугаар ангийн гадна талийгаачийн эцэг, эх албаныхнаас мэдээлэл, болсон явдлын талаар сонсож уулзах гээд хүлээж байгаа юм. 

Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар одоогийн байдлаар ил харагдах шарх сорви байхгүй байсан гэв. Ямартай ч мөрдөн шалгах ажиллагаагаар илүү тодорхой мэдэгдэнэ гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
1
angry an post
5
652736
11 эможи

Зочин
2023-11-14 17:17
Яахараа задалж шинжилдэг юм ар гэрэжс нь зөвшөөрөл авдаггшй вму
DR. ADITY
2023-11-14 11:44
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

2023-11-14 04:40
Энэ цэрэг гэж аллагын газар өөрчлөхгүй бол болохоо байсан шүү. нэг хүүхэд үхүүлээд тэгсгээд чимээгүй болно, цэргийн хүүхдүүдийг дарга нар нь боолын хөдлмөрт зарж хөлсийг нь өөрсдөө иднэ, татвар төлөгдийн мөнгө хяналтгүй зарцуулж байгаа салбараа өөрчлөх болоогүй юу Ерөнхийлөгч Ерөнхий сайд нараа
keyboard_arrow_up