ЦЕГ: Цахим орчинд цацагдсан бичлэгийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна
2023 оны 11 сарын 13
Олон нийтийн газар буюу автобусны буудал дээр эмэгтэй хүнийг үснээс нь зулгааж, танхайрч буй залуугийн бичлэг түгээд буй. Тэгвэл тус бичлэг ямар нэг зураг авалт байсан уу эсвэл бодит уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна.
Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Харин иргэдийн зүгээс тус бичлэгийг тавилттай, ямар нэг кино, жүжгийн сурталчилгааны ажил байх магадлалтай гэж үзэж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
652731
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс