Хотын даргад загнуулсан жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ
2023 оны 11 сарын 13
Цас цэвэрлэж байсан тээврийн хэрэгсэлд саад учруулсан жолоочид Хотын даргын шаардлагаар 20 мянган төгрөгөөр торгожээ.
Иргэн “О” нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн урд замын нэгдүгээр эгнээ хэсэгт Toyota маркийн тээврийн хэрэгсэлтэй удаан зогсож, цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд ТЦА-наас шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
652725
1 эможи
Иргэн
2023-11-13 20:33
Хөөрхий зам талбайн үйлчлэгч нарыг дээрэлхэж байдгаа болимоор юм!!! Зам тавиад өгчихөд нэг их ажил орохгүй дээ!!!Ухамсар нь дорой нөхдүүд! Бид нарын амьдарч байгаа орчныг цэвэрлэх гэж байгаа хүмүүс шүү дээ!!’
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс