Тахилтын замд хүүхэд мөргөж хөнөөсөн жолоочийг энэ сарын 17-нд ШҮҮНЭ

2023 оны 11 сарын 11

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын тавдугаар буудлын орчимд өнгөрсөн есдүгээр сарын 21 /2023.09.21/-ний өдөр 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоох явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлж, улмаар нэг нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Харин уг ослыг гаргасан 27 настай эрэгтэй жолоочийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар  хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж,  шүүхэд шилжүүлээд байсанэ.

Тэгвэл тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652706
1 эможи

keyboard_arrow_up